Б.Ургамалцэцэг Ерөнхий сайдын зөвлөх болжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Б.Ургамалцэцэг Ерөнхий сайдын зөвлөх болжээ

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ургамалцэцэг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нийгмийн асуудал хариуцсан зөвлөх болсон байна.

Шийдлийн Засгийн газар байгуулагдсаны дараа Ерөнхий сайдын зөвлөхөөр хэн ажиллах вэ гэдэг асуудал яригдаж, олон нэр сонсогдсон ч Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Сингапурт Элчин сайдаар ажиллаж байсан Б.Дэлгэрмаа,  эдийн засгийн зөвлөхөөр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбат, Хэвлэл, мэдээлэл хариуцсан зөвлөхөөр өмнөх Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхтөрийг тус тус томилсон юм. Харин хамгийн сүүлийн томилгоо саяхан хийгдэж, дэд сайд асан Б.Ургамалцэцэг зөвлөх болсон байна.

Г.ДАРЬ

Албан хаагчийн нэр

Албан тушаал

И-мэйл

Утас

1.

Б.Дэлгэрмаа

ЕС-ын ахлах зөвлөх

delgermaa@cabinet.gov.mn

263928

2.

О.Чулуунбат

ЕС-ын зєвлөх

chuluunbat@cabinet.gov.mn

263311

3.

Ц.Мөнхтөр

ЕС-ын зєвлөх

munkhtur@cabinet.gov.mn

262411

4.

Б.Ургамалцэцэг

ЕС-ын зєвлөх

urgamaltsetseg@cabinet.gov.mn

 

5.

Д.Сарантуяа

Шадар туслах

sarantuya@cabinet.gov.mn

263673

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж