Энэ жил 15054 га-д тариалалт хийхээр төлөвлөсөн Сэлэнгийн тариаланчид хаврын тариалалтдаа гарч, энэ сарын 19-ны байдлаар 56736 га талбайд тариалалт хийгээд байна. Одоогийн байдлаар 48637 га-д үр тариа, 764.7 га-д төмс, 268.8 га-д хүнсний ногоо, 3.2 га-д жимс, жимсгэнэ тариалаад байна. Атрын гуравдугаар аяны хүрээнд авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээг үргэлжлүүлж, ”Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-гаас шаардлагатай шатахуун олгож, төлбөрийн 30 хувийг энэ хавар, 70 хувийг нь намар тариагаа хураан авсны дараа төлөх боломжоор хангаж өгсөнд тариаланчид сэтгэл өег байгаа гэнэ.