Х.Монголжингийн найзууд

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Х.Монголжингийн найзууд

Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийнхэн дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын 3 сая дахь иргэнээр  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт  1 дүгээр сарын 24-ний өглөө мэндэлсэн Х.Монголжин охин тодорсон бол тус ажлын хэсгээс өнөөдөр Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн хүүхдүүдийн жагсаалтыг танилцууллаа. Эдгээр хүүхдийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс тодруулсан бөгөөд тухайн өдөр Багахангай дүүрэгт төрөлт бүртгэгдээгүйг эс тооцвол бусад бүх аймаг, дүүргээс 3 сая дахь иргэнтэй ойр мэндэлсэн хүүхдүүдийг нэрлэжээ.

3 сая дахь иргэнтэй ойр мэндсэлсэн хүүхдүүдийн урамшууллыг тухайн орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагуудтай хамтран гардуулах бол 3 сая дахь иргэний чацуутнууд болох 181 хүүхдэд олгох 3 сая төгрөгийн урамшууллыг Сангийн яамнаас зохион байгуулж, хүүхэд тус бүрт данс нээн, шилжүүлнэ гэлээ.


3 САЯ ДАХЬ ИРГЭНТЭЙ ХАМГИЙН ОЙР МЭНДЭЛСЭН ХҮҮХДҮҮДИЙН НЭРС:

Хүснэгт дээр дарж томоор харна уу.

 

МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭН БА ТҮҮНИЙ ЧАЦУУТНУУД:

Хүснэгт дээр дарж томоор харна уу.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж