Занданшуулсан шарилыг хууль бусаар худалдаалах гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Занданшуулсан шарилыг хууль бусаар худалдаалах гэж байжээ

Бид ємнєх дугаартаа нийслэлийн нутаг дэвсгэрээс эрэгтэй хvний занданшуулсан шарил олдож, тvvнийг Шvvхийн шинжилгээний vндэсний тєвд єгсєн тухай мэдээлсэн.

Харин єчигдєр энэхvv олдворын талаар дэлгэрэнгvй мэдээлэл олохыг хичээн сурвалжилснаа хvргэж байна.

Шарилын “эзэн” н.Энхтєр байшин хєлсєлж байжээ

Шарилыг анх цагдаагийн байгууллагад иргэд мэдээлэл єгсний дагуу шалгаж, илрvvлсэн хэмээж байгаа. Гэхдээ одоогоор энэ талаар тухайн дvvрэг, хэсэг буюу Сонгинохайрхан дvvргийн цагдаагийхан тун муу мэдээлэлтэй байгаа аж. Магадгvй vvргийнхээ дагуу дээрх хариултыг єгч байж ч болох юм. Юутай ч Сонгинохайрхан дvvргийн 25 дугаар хороо Хайрханы 17 дугаар гудамжны айлаас олж, илрvvлсэн юм байна. Гэвч тухайн орчны хvмvvсийн хэлж буйгаар цагдаагийн гэхээр дохиотой эсвэл ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээтэй машин тухайн єдєр буюу энэ сарын 27-нд очоогvй ажээ.

Харин 17:30-17:50 цагийн хооронд хар єнгийн, суудлын гурван ширхэг машин хэргийн газар ирсэн байсныг иргэд нотолж байгаа юм.

Тус хорооны Хайрханы 17 дугаар гудамжны тухайн тоот хашаанд нэг байшин, нэг гэр байдаг юм билээ. Хашаа, байшингийн эзэн, хороонд бvртгэлтэй хvн нь єрх толгойлсон эмэгтэй байдаг бєгєєд одоогоор эзгvй байгаа аж. Харин гэрт нь дvv нь гэх залуу, эхнэр хvvхэдтэйгээ амьдардаг аж. Яг цагдаагаас хvмvvс очих vед гэрийн эзэд эзгvй байжээ. Орой нь урд айлынх нь хvн утсаар ярьж хашаанд нь ямар нэгэн асуудал болсныг дуулгаснаар гэртээ ирсэн байна. Тvvний хэлж буйгаар байшин эгчийнх нь, тэр хєдєє яваад эзгvй байгаа. Хэсэг хугацаанд эзгvй орхиж байхаар гээд хєлслvvлчихсэн байсан гэнэ.

Биднийг очиход залуу гэрт биш байшинд, галыг нь тvлээд сууж байв. Залууд эгч нь “наад хvндээ хєлслvvлчих” гэж утсаар хэлсэн гэнэ. Єєрєєр бол садан тєрлийн болон найз нєхдийн ч холбоогvй гэнэ.

Байшингийн дотор байдал нь энгийн болов ч дєнгєж гал тvлж байгаа нь илэрхий, зэвэргэн байв. Дотор тавилга зэрэг нь бvгд гэрийн эзнийх /бурхан тахил бvх зvйл нь хэвээрээ/ аж. Байшинг хєлсєлсєн залуугийн хувьд хаяа л ирдэг. Бараг байдаггvй гэнэ. Тийм болохоор Энхтєр гэх нэрнээс єєр, утасны дугаарыг нь ч мэдэхгvй гэдэг хариулт єгєв. Нэгэнт гэрт нь орж, гарч галыг нь тvлж єгч байгаа юм чинь тэр шарилыг хараагvй юу хэмээн асуухад “огт мэдэхгvй” гэхээс єєрийг хэлсэнгvй.

Харин 25 дугаар хорооныхны хувьд “Єрх толгойлсон эмэгтэй байдаг. Боломжийн тохьтой хvн байвал хєлслvvлмээр байна гэж байсан юм” гэцгээж байв.
Хачирхалтай нь хотын баруун хойд захад байшин хєлсєлсєн хvн яагаад хаяахан ирдэг байсан сонирхол татсан хэвээр байгаа юм.

Шарил 60х47х58 хэмжээтэй

Юутай ч шарилыг зарах гэж байсан тухай мэдээллийг авсан цагдаагийнхан цаг алдалгvй ажиллаж, одоо Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа аж. Энэ тєрлийн гэмт хэрэгт холбогдогчийг Гэмт хэргийн тухай хуулийн 26.4- Соёлын євийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах, 26.1-т зааснаар Соёлын євийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол нэг жилээс таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 26.2 заалтын дагуу энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бvлэг vйлдсэн бол эд хєрєнгийг хурааж хоёр жилээс найман жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна. Ямартай ч хэргийг шалгаж vзээд, хуулийн хvрээнд шийдвэрлэнэ хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Хэрвээ тухайн иргэн дээрх олдворыг салбар яам болон хариуцах байгууллагад нь хvлээлгэн єгсєн бол Соёлын євийг хамгаалах тухай хуульд заасны дагуу тєрєєс урамшуулал хvртэх байсан.
Анхны мэдээлэл цагдаад хууль бусаар тvvхэн дурсгал худалдаалах гэж байна гэж ирсэн учраас нотлох баримт болох 60х47х58 хэмжээтэй шарилыг Шvvхийн шинжилгээний vндэсний тєвд хvлээлгэн єгсєн байна.

Бурханч лам Г.Пvрэвбат: Их номтой хvн болох нь тодорхой

Шарилыг Шvvхийн шинжилгээний vндэсний тєвд хvлээлгэж єгєх vеэр бурханч лам Г.Пvрэвбат байсан гэдгийг бид мэдээлсэн. Тиймээс єчигдєр єглєє тvvнтэй холбогдон тодорхой мэдээлэл авахыг хvссэн юм. Тэрбээр “Очир завилгаар суулган зvvн мутрыг тэгш агуулсан баруун мутрыг цээжиндээ ном номлохын судартайгаар зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил. Нэлээд эртний бєгєєд их номтой хvн гэдэг нь тодорхой. Гэхдээ судлах зvйл нэлээд байна. Тиймээс дэлгэрэнгvй мэдээллийг дараа єгнє” гэсэн юм. Тэрбээр зарим хvнд “Сайтар хадгалагдсан “Гогнямба” байна лээ. Их сайхан, гялайтлаа чулуужсан юм. Даан ч сувдаг шунахай хvмvvсийн гараар цагаасаа ємнє гарч ирсэн бололтой” хэмээн халаглаж байжээ.

Тvvнчлэн шашны зvтгэл­тгvvдийн хэлж буйгаар занданшуулсан гэж хэлж болно. Гэхдээ шашны ёсонд бясалгалын дээдийг олж ийн занданшсан байдлаараа байхыг “Гогнямба” хэмээн нэрлэдэг ажээ. Хэрвээ бурхан шашны томоохон тєлєєлєл байх аваас хэдий цагаас нь эрт гаргаж ирсэн ч тахих боломжтой байдаг гэнэ. Ер нь амьд ахуйдаа хэн байснаас vл хамааран бурхан болоочтой хvндэтгэлтэй хандах хэрэгтэй гэдгийг сануулж байлаа.

Ц.Амгалантєгс: Хатмал шарил ч гэж хэлж болно

Занданшуулсан шарил олдсон талаарх мэдээллийг лавшруулахаар бид Шинжлэх Ухааны Академийн Археологийн хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Амгалантєгстэй холбогдсон. Гэвч тус хvрээлэнгийнхэн энэ талаар албан ёсны ямар нэгэн мэдээлэлгvй, зєвхєн хэвлэл мэдээллийн хэрэгслээс уншиж, харсан тухайгаа хэлэв.

Ц.Амгалантєгс цааш нь “Шvvхийн шинжилгээний vндэсний тєвд хvлээлгэж єгсєн гэсэн. Манай байгууллагад албан ёсны мэдээлэл ирээгvй. Мэргэжлийн байгууллагын хувьд гайхаад л байж байна. Асуудал тодорхой болоод ирэхээр хамтарч ажиллан, нарийвчилсан судалгаа хийх байх. Судалгааны хариу анх олсон газрынх нь нєхцєл байдлаас хамаарч гарна. Євлийн хvйтэн болчихсон учраас малтлага хийх нєхцєл зэрэг нь цаг хугацаа шаарддаг. Тухайн газар нь очих болон шарилын байдал зэрэгт нарийвчилсан судалгаанууд хийгддэг. Ингэснээр хэзээ, хэрхэн нас барсан, зориудаар болон байгаль, цаг уурын нєлєєгєєр єнєєг хvртэл хадгалагдсан эсэх нь тодорхой болно” гэсэн юм.

Археологийн мэргэжилт­нvvдийн хувьд зандан­шуулсан шарил гэж нэрлэдэг. Vvний англи орчуулга муми хэмээн тайлбарлаж байв. Тvvнчлэн хатмал шарил ч гэж нэрлэх тохиолдлууд бий гэнэ. Єєрєєр хэлбэл арьс, мах, vстэйгээ удаан хугацаанд хадгалагдсан шарилыг хатмал гэж нэрлэдэг байна. Одоогийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрээс олдсон 10 гаруй хатмал шарил байдаг гэнэ.

Юутай ч энэхvv шарилыг одоогоор хамгаалалтад авч, хадгалснаас єєр ямар нэгэн байдлаар судалгаа, шинжилгээ хийж эхлээгvй байна. Чухам хэзээ, ямар багаар судалгаа хийлгэх нь ч тодорхойгvй байгаа ажээ.

Занданшуулсан шарилын тухай

Занданшуулсан шарил буюу англиар Муми гэдэг нь зориудаар болон тохиолдлоор агааргvй, маш бага чийгтэй орчинд зарим тохиолдолд эрс хvйтэн орчинд химийн бодисын нєлєєгєєр арьс болон мах нь хадгалагдсан vхдэл, цогцос. Хvн болон амьтдын занданшуулсан шарил дэлхийн бvх газраас олддог бєгєєд байгалийн євєрмєц нєхцєл, зарим нь соёл иргэншлийн зан vйлийн нєлєєгєєр хадгалагдсан байдаг.
Мєн дундад зууны vед шашны єндєр зэрэг дэвтэй, эрдэм мэдлэгтэй лам хvмvvс суугаагаараа нас бардаг байжээ.
Нас барсны дараа занданшуулах юмуу чандарлах зэргээр оршуулдаг байна. Занданшуулах ёс нь дотроо єєрийн эрхтэй, єєрийн эрхгvй гэсэн хоёр янз байдаг.

Єєрийн эрхгvй гэдэг нь тухайн хvн амьд сэрvvн байхдаа “намайг занданшуулаарай” гэж гэрээслэх, эсвэл єєрийн эрдэм чадлаар биеэ ариусгаж, єєрийгєє занданшуулах сэтгэлийн хvчийг олж чадаагvй хvнд хэрэглэдэг арга юм. Энэ аргыг ихэвчлэн хаад, ихэс язгууртнуудыг оршуулахад хэрэглэдэг. Тусгай аргаар тухайн хvнийг бvтэн жилийн хугацаанд хадгалж, дотроос нь хамаг бохирыг нь гаргаж, биеийг аажмаар хатааж занданшуулахыг хэлдэг.
Энэ аргыг ялангуяа дорно дахины орнууд илvv хэрэглэдэг бєгєєд монголын шашны ихэс дээдсvvдийг ингэж занданшуулдаг байж. Монголын найман Богд гэгээнийг ингэж оршуулсан бєгєєд занданшуулж хатаасны дараа нvvр царайг нь эм, шавраар засаад суварган дотор залж шvтээн болгодог. Эсвэл бvvр онголон бунхалж ахин хvн нээж орохгvй болгож хадгалдаг.

Єєрєє єєрийгєє хатааж занданшуулсан хvмvvс байдаг бєгєєд ингэж єєрийгєє хатааж занданшуулсан шарилаас ямар ч эвгvй vнэр гардаггvй байна. Учир нь сэтгэлийн ариусалд хvрсэн учраас бие нь ямар ч хор хєнєєлгvй болсон байдаг. Тийм ариусалд хvрсэн хvний шарилаас гарч байгаа бvх зvйл сайн сайхан байдаг учраас суварганд хийгээд сvм дуганы шvтээн болгон залдаг аж.

Эх сурвалж: "Өглөөний сонин"


ХОЛБООТОЙ МЭДЭЭГ ҮЗЭХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж