”Барса”-гийн өөр нэг тоглогч татварын асуудалд орооцолдлоо

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

”Барса”-гийн өөр нэг тоглогч татварын асуудалд орооцолдлоо

Испанийн Ла Лигийн "Барселона" клубын өөр нэг тоглогч татварын асуудалд орооцолдлоо. Өмнө нь "Барса"-гийн супер од Лионель Месси татварын асуудалд орооцолдож байсан бол энэ удаа багийн хамгаалан тоглогч Херард Пике ийм асуудалд орооцолдсон байна. Түүний хувьд 2007-2010 оны хооронд 2.5 сая еврогийн татвар дутуу төлсөн гэж Испанийн татварын газраас сануулаад байгаа бөгөөд мөн 9 мянган еврогийн торгууль ноогдуулаад байгаа гэнэ.

Харин энэ талаар Пике өөрөө үгүйсгэж, шүүхэд хандахаар бэлдэж байгаа юм байна. Сүүлийн үед татварынхан хөлбөмбөгчдийг онцлон нягталж байгаа бөгөөд дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Мессигийн асуудал хамгийн их дуулиан тарьж байсан юм. Тэрбээр өнгөрсөн онд 53 сая еврогийн торгуулийн асууудалд унасан бөгөөд одоог хүртэл уг хэрэг шалгагдсаар байгаа.

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж