Церебралын гэх татанги өвчэй Ху Хуэйюань (Hu Huiyuan) гэдэг 21 настай бүсгүй роман бичсэн тухай The Daily Mail мэдээлэв.
Бараг хөдөлгөөнгүй тэрээр зүүн хөлөөрөө ноүтбук дээрээ номоо бичив. Ном нь 60 мянган үгтэй ажээ. Бүсгүй минутад 20-30 бичдэг гэнэ. Аньхой мужид амьдардаг бүсгүйн эцэг, эх ярихдаа “охинд нь сургуульд явах боломж байгаагүй. Охиныг төрсний дараа нь эмч нар түүнийг 10 хоногийн настай гэж байсан” гэжээ.
Бүсгүй өөрөө орон нутгийн телевизд ярихдаа, хөгжлийн бэрхшээл нь түүнийг төвлөрүүлж сургасан, олон хүнтэй харилцах боломжтой болсондоо баяртай байна гэсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР