Европын холбоо Оросын эсрэг хоригоо сунгана

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Европын холбоо Оросын эсрэг хоригоо сунгана

Фото: AFP

 

Өнгөрсөн оны гуравдугаар сард Оросын эсрэг тавьсан хоригоо энэ жилийн арванхоёрдугаар сар хүртэл сунгах талаар Европын холбооны орнууд тохиролцжээ. Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нарын  хуралдаанд бэлтгэсэн баримтын төслөөс иш татан энэ тухай Reuters мэдээлэв.

 

Үүний өмнө хориг арга хэмжээг есдүгээр сар хүртэл сунгана гэсэн яриа байлаа. Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээг авах уу гэдгээ Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар 29-ны хуралдаанаар шийдэх юм. Эцсийн шийдвэрийг нь хоёрдугаар сарын саммит дээр гаргах ажээ.

 

Нэгдүгээр сарын 27-нд Орост экспортлох бараа, технологийн жагсаалтыг өргөтгөх талаар Брюссель судалж байгаа тухай мэдээ байлаа. Еврокомисс Оросын үнэт цаас худалдан авахад хориг тавьж, хувь хүмүүсийн хоригийн жагсаалтыг өргөтгөж магадгүй юм. Мөн олон улсын төлбөрийн SWIFT системээс Оросыг хасах боломжийг дипломатууд ярилцаж  магадгүй.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж