Өрийн удирдлагын тухай хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Өрийн удирдлагын тухай хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Өрийн удирдлага бодлого зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм байна.

Ингэхдээ улсын төсөвт эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өр үүсгэх зориулалтыг тусгайлан зааж, Засгийн газрын өрийн болон өрийн баталгааны хязгаарыг тогтоож, уг хязгаарыг нэрлэсэн дүнгээр тооцдог байх, мөн Засгийн газрын зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг хуульд заасан хязгаарт нийцүүлэн, жил бүрийн төсвийн хуулиар зохицуулах зохицуулалтыг мөн тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж