-Баруун-Урт хотын нэгдсэн эмнэлэгт 3 сая дахь иргэний үе чацуутан эцэг Эрдэнэбилэг, эх Оюундарь нарын охин тодорчээ.-
Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн ээлжит хуралдаан өчигдөр(11.28) болов.
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы танилцуулснаар Монгол Улсын 3 сая дахь иргэн энэ 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн байна. Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар, 1 дүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулжээ.
Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт 1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна.
Монголын 3 сая дахь иргэн Э.Хатанболдын ууган охин болж төржээ. Мөн өдөр Монгол Улсын хүн ам 181 шинэ иргэнээр нэмэгдсэн бөгөөд нийслэлийн Сүхбаатар дүүрэг, АНУ-д тус бүр ихэр хүүхэд төрсөн байна. Шинээр мэндэлсэн 181 иргэний гурав нь хилийн чинадад, 178 нь Монгол Улсынхаа нутаг дэвсгэрт төржээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын нэгдсэн эмнэлэгт 3 сая дахь иргэний үе чацуутан Эрдэнэбилэг аавтай Оюундарь ээжтэй 3.500 кг охин мэндэлсэн байна. Чацуутангууддаа давхар баяр хүргэе. Монголын үрс маш олон болтугай.
Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт 1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна.