Оюутнууд цэргийн алба хаах сонирхол ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Оюутнууд цэргийн алба хаах сонирхол ихтэй байна

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Монголын Оюутны холбооны төлөөлөл болж 30 гаруй оюутны өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. МУИС, ШУТИС, УБИС, ХААИС зэрэг 10 гаруй сургуулийн төлөөлөл болсон эдгээр оюутнууд Батлан хамгаалахын сайдад хугацаат цэргийн алба хаагчдын дунд сагсан бөмбөг болоод уран илтгэлийн тэмцээн зохион байгуулах хүсэлтээ дуулгасан. Уралдаанд түрүүлсэн хугацаат цэргээр  их, дээд сургуулиудад эх орны тухай, цэргийн алба хаах ач холбогдлын тухай илтгэл тавиулж залууст эх оронч хүмүүжил "олгох" боломж байгаа гэв. Түүнээс гадна "Оюутан цэрэг" хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлээд өөрсдөө ч гэсэн энэ хөтөлбөрөөр цэргийн алба хаах сонирхол дүүрэн байгаа гэцгээв. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оюутнуудын гаргаж буй саналыг дэмжих боломжтой хэмээгээд "Цэргийн алба хаана гэдэг бол иргэн хүн бүрийн эзэмших ёстой, дээдлэх ёстой зүйл. Эх орноо хайрлая гэвэл эр цэрэг болох хэрэгтэй, цэргийн алба хаах хэрэгтэй. Цаашдаа Оюутан цэрэг хөтөлбөр улам боловсронгуй болоод хэрэгжинэ. Хөтөлбөрт идэвхтэй хамрагдаарай" гээд сурлагын өндөр амжилт хүссэн юм.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж