ШУА, МУИС хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

ШУА, МУИС хамтран ажиллана

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монгол Улсын Их сургууль хооронд улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох, өндөр түвшний судалгааг хамтран хэрэгжүүлэх, судалгаа сургалтын ажлыг нягт холбох, эрдэмтэн бэлтгэх зэрэг зорилгоор хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээнд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурсан бөгөөд холбогдох албаны хүмүүс оролцжээ.

Хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, түшиц нэгжүүдийг түшиглэн гүйцэтгэх боломжтой ажлаас сонгож төлөвлөгөөндөө тусгах замаар хамтран ажиллах чиглэлүүдээ тогтоох, тодорхой төсөл, сэдэв хэрэгжүүлэх, захиалах ажлыг зохион байгуулах, салбар дундын том хэмжээний  төсөлд аль болох хамтран оролцох аж. Түүнчлэн эрдэм шинжилгээний мэдээллийн хамтарсан санг бүрдүүлэх,олон улсын хэмжээнд хянан магадлагаа хийгддэг, англи хэл дээр хэвлэгддэг мэргэжлийн холбоодын сэтгүүлийг гаргах тал дээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж