2,8 сая толгой мал тоолуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

2,8 сая толгой мал тоолуулжээ

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2015.I.28


– Сүхбаатар аймаг жилийн эцсийн мал тооллогоор 2,8 сая толгой мал тоолуулж өнгөрсөн оноос 13,1 хувиар өслөө. Энэ хавар аймгийн хэмжээнд 1 сая 200000 эх малаас төл хүлээн авна.Төл хүлээн авах бэлтгэл ажлаа малчид хангажээ. Аймгийн нийт мал сүргийн 49 хувийг хонь эзэлж байна.

– ӨМӨЗО-ны Улиастай балгасд жил бүр цасны баяр болдог. Энэ баярт Сүхбаатар аймгаас 3 дахь жилдээ амжилттай оролцлоо. Цасны баяраас гадна монгол үндэсний хувцасны томоохон уралдаан болж Сүхбаатар аймгийн баг дэд байранд шалгарчээ.

– 2014 он бол уул уурхайн салбарын хувьд сорилтын жил байсан. Гэсэн хэдий ч энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд амжилтаа ахиулж чаджээ. Цайрт менераль ХХК-ийн хамт олон аюулгүй ажиллагааг тэргүүлэгч аж ахуй нэгжээр шалгарч уурхайчдын зөвлөгөөний үеэр шагналаа гардаж авсан байна.

– Машины дулаан гражгүй иргэдийн хувьд машинаа хучиж дулаан байлгах арга хэмжээг авдаг. Орон сууцны гадаа хучиж орхисон машины хучлага хулгайд алдагдах тохиолдол ихэсчээ. Ойрын өдрүүдэд хүйтний эрч байгаа учраас гэр хорооллын айлуудын хашааны банз хулгайлах хэрэг гарч байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Эх сурвалж: BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж