Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Атом, молекулаас авахуулаад ертөнцийн бүх зүйл энергийн давтамжаас бүрдэж байдаг. Аура гэдэг нь хүн, амьтан, эд зүйлсээс цацрах электро-фотон энергийн давтамж бөгөөд гадны нөлөөлөл, бодол, сэтгэл санаанаас хамааран өөрчлөгдөж байдаг. Аура нь тухайн хүний мөн чанар болон хүрээлэн буй орчны нөлөөллийн талаарх мэдээллийг агуулж байдаг онцлогтой. Хүний аура нь бага давтамжтай цахилгаан соронзон долгионоос авахуулаад өндөр давтамжтай хэт ягаан туяа хүртэл хэлбэлздэг. Хэт ягаан туяа нь бодох, сэтгэх, бүтээх, мэдрэх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гэх мэт хүний ухамсрын үйл ажиллагаатай холбоотой.

Хүний биеийг тойрон хүрээлэх цахилгаан соронзон долгионы энерги нь зууван өндөг шиг хэлбэртэй байдаг бөгөөд хүний биеэс 0,6-0,9 метр (зарим эх үүсвэрд 30 см-1,5 метр гэж дурдсан байдаг) зайг хүрээлэн оршдог. Хүний аура 7 давхарга байдаг ба эдгээр нь хүний биеийн 7 чакра буюу энергийн гол төвүүдтэй холбоотой. Чакра буюу энергийн төв нь энергийг хүлээн авч, боловсруулж, ялгаруулж байдаг бол аура нь хүний биеийг тойрон ерөнхий энергийн бүрхүүл юм. Аураны давхарга бүр өөрийн гэсэн энергийн давтамжтай бөгөөд зэрэгцэн орших аураны давхаргууддаа нөлөөлж байдаг. Иймээс аль нэг давхаргын баланс алдагдвал бусад давхарга бас өөрчлөгддөг. 

  • Физик давхарга – биеийн тав тух, эрүүл мэнд, таатай мэдрэмжүүд
  • Амин давхарга – нөхцөл байдлыг илүү тодорхой, бодьтой байдлаар харах
  • Астрал давхарга – найз нөхөд, гэр бүлийн таатай харилцаа холбоо 
  • Сэтгэхүйн доод түвшин – сүнсний мөн чанар, зорилгыг чухалчлах, үнэнийг чухалчлах
  • Сэтгэхүйн дээд түвшин – хайр, сүнслэг дээд мэдрэмж
  • Сүнлэг түвшин – дээд ухамсартай холбогдож, ертөнцийн мөн чанарыг ухаарах

үргэлжлэл: keytosecret.blogspot.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж