Онгоцны сэгийг гаргах ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Онгоцны сэгийг гаргах ажиллагааг зогсоожээ

 

Ява тэнгист унаж сүйрсэн “Airbus A320-200” онгоцны их биеийн сэгийг гаргах ажиллагааг түр зогсоожээ. Онгоцны их биеийн сэгийг гаргах ажиллагаа өнгөрсөн бямба гаригаас /I.24/ хойш гурван өдөр дараалан амжилтгүй болсон юм. Үүний зэрэгцээ цаг агаар, шумбагчдын биеийн байдал муудсан тул сэгийг татан гаргах ажиллагааг түр зогсоосон байна. Сэгийг тэнгисийн гүнээс татан гаргах ажиллагааны үеэр онгоцны их бие хэдэн хэсэг болон хуваагдсан аж. Түүнчлэн Индонезийн албаныхан онгоцны их бие дотор зорчигчдын цогцос байхгүй гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар “QZ8501” нислэгт зорчигчдоос 70 хүний цогцосыг олж гаргаад буй билээ.

 

“AirAsia” компанийн “QZ8501” нислэг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 28-нд Ява тэнгист унаж сүйрсэн юм. Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэхээр хөөрсөн “Airbus A320-200” онгоц шуургатай таарсны улмаас тэнгист унаж сүйрчээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж