"ЧИНГИСИЙН БУЮУ ЧИНГИС ХААНЫ ХӨРӨГТЭЙ БҮС" тодотголтой нэгэн алтан тоноглолтой чимэглэл бүхий бүсний тухай.
1929 онд Тажикстанд нэгэн хоньчин анхлан олж дараа нь хятад эрийн гарт орж Хонконгт иржээ. 1949 онд уг бүс АНУ-ын нэгэн нууцлаг иргэний эзэмшилд шилжсэн байна. Уг бүс Чингис хааны хөрөг зурагтай адилхан гэдгээрээ алдартай, уран тансаг хийцээрээ урлагийн онцгой бүтээл хэмээн үнэлэгддэг гэнэ. Өдгөө Калифорни мужийн нэгэн алдартай эртний цуглуулагчийн сан хөмрөгт хадгалагддаг юм байна.
Дэлхийн хамгийн том дуудлага худалдаанд 8,000,000 $ – 10,000,000 $ доллароос эхлэн дуудагдаж байжээ.
урт: 37 (79 см), Жин: 370 грамм