3 сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

3 сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэллээ

Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр/11.28/ болов. Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдаж тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы танилцуулснаар Монгол Улсын 3 сая дахь иргэн энэ 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн байна. Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар, 1 дүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулжээ.

Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт  1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна.

Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  “3 сая дахь иргэнээр охин хүүхэд тодорч, араас нь ихрүүд мэндэлсэн нь Монгол Улсын хүн ам өсөн дэлгэрч, улам олуулаа болохыг бэлгэдлээ” гэлээ.

Өнөөдөр морин цагт буюу 11.40 цагаас Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид айлтгах гэж байна.


Монгол Улсын нэг сая дахь иргэн

1962 оны хоёрдугаар сард мэндэлсэн.

Монгол улсын хоёр сая дахь иргэн

Г.Болортуяа 1988 оны долдугаар сарын 11-нд Дархан хотод мэндэлжээ. Түүнд 2 өрөө байр бэлэглэж байсан байна.

Монгол улсын гурван сая дахь иргэн

2015 оны нэгдүгээр сарын 24-нд төрсөн. Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин.

 


Гурван сая дахь иргэнийг шагнах

Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний үе чацуутныг тодорхойлж, урамшуулан алдаршуулах шийдвэрийг Засгийн газар 2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар гаргасан билээ.

Засгийн газрын хуралдаанаар гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутнуудад олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтжээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэнийг орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагналаар шагнах, тухайн өдөр төрсөн бүх чацуутанд 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлж алдаршуулахад нийт 958 сая төгрөг зарцуулагдах тооцоотой байна.

 


Гурван сая дахь иргэнийг тодруулах журам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж