Обама Саудын шинэ хаантай уулзахаар яарав

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Обама Саудын шинэ хаантай уулзахаар яарав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Саудын хаан Салмантай уулзав

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сауд Арабын шинэ хаан Салмантай уулзахаар яарч, Энэтхэгийн айлчлалаа товчилжээ. Үүний хариуд Саудын Арабын хаан Салман АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг нисэх буудал дээр угтан авч, хувийн харшдаа оройн зоогондоо урьсан байна. Барак Обама Саудын Арабын шинэ хаантай бүтэн цагийн турш ярилцаж, олон асуудлаар санал бодлоо солилцсон аж. Саудын Араб, АНУ нь Сирийн зөрчил, Ираны цөмийн хөтөлбөрт эсрэг байр суурьтайг эс тооцвол ойрын холбоотнууд билээ.

 

Барак Обама тэргүүн хатагтай Мишелийн хамт өчигдөр /I.27/ дэлхийн долоон гайхамшигийн нэг Таж Махалыг үзэхээр төлөвлөж байснаа цуцалж, Саудын Арабт айлчилжээ.  Барак Обамагийн Саудын Арабт хийсэн дөрвөн цагийн айлчлалд АНУ-ын Тагнуулын төв агентлагийн /CIA/ дарга Жон Бреннэн, Сенатын зэвсэгт үйлчилгээ холбооны дарга Жон МакКейн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Брэнт Скоукрофт нар багтжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж