Английн лигийн цомын тэмцээний хагас шигшээн хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Өмнөх тоглолтод “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд 1:1-ээр тэнцээд байсан Английн алдарт “Ливерпүүл” болон “Челси” клубүүд энэ удаад “Цэнхэрүүд”-ийн талбайд тулсан юм.
Аль хожсон нь шигшээд шалгарах хариуцлагатай тоглолтод талбайн эзэд багахан илү байж, өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авсанаар финалд үлдлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 90+4 дэх минутад Иванович оруулж, багтаа ялалт авчирсан юм. “Челси” шигшээ тоглолтод “Шеффелд Юнайтед” болон “Тоттенхэм” клубын аль хожсонтой нь тоглох юм.
Эх сурвалж: www.mminfo.mn