Мэдисон Кис Винусыг хожлоо

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Мэдисон Кис Винусыг хожлоо

Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалын хагас шигшээд АНУ-ын Мэдисон Кис шалгарлаа. Тэрээр шөвгийн наймд нутгийн теннисчин Винус Уильямсыг 6:3, 4:6, 6:4-ийн харьцаагаар хожлоо. Энэ жил 20 настай, дэлхийн чансааны 30-д бичигдэж буй Мэдисон Кис "Их дуулга" тэмцээний оргил амжилтаа үзүүллээ. Тэрээр гуравдугаар тойрогт тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн Чехийн Квитоваг 6:4, 7:5-аар хожсон юм.

Энэ цагт дэлхийн манлай теннисчин Серена Уильямс, Словакийн Доминика Цибулкова нарын тоглолт болж байгаа бөгөөд хожсон теннисчин Мэдисон Кистэй шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм.

Нөгөө хэсгээс тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн ОХУ-ын Мария Шарапова, Екатерина Макарова нар хагас шигшээд шалгараад байгаа билээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж