Н.Төгсцогтын менежер хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогтын менежер хэн бэ?

МУГТ Н.Төгсцогт АНУ-ыг зорьж мэргэжлийн боксд хүч үзэхээр сэтгэл шулуудсан билээ. Харин түүний менежер нь “Danny” буюу Э.Ган-Од хэмээх монгол залуу байдаг бөгөөд тэрээр Монгол улсаас анхны АНУ дахь мэргэжлийн боксын менежер гэнэ. Тэрээр гавьяатын гэрээ хэлэлцээ, бэлтгэл сургуулилт гээд ар талын бүх л ажлыг зохицуулдаг аж. Э.Ган-Од нь АНУ-ын хип хоп урсгалын алтан үеийн амьд домог гэгддэг “ONYX” хамтлагийг монголд урьж, шоу тоглолтын амжилттай зохион байгуулж Монгол залуучуудад танил болсон нэгэн юм.

Н.Төгсцогтын менежер монгол залуу байдаг бол хэвлэлийн төлөөлөгчөөр нь, Монгол түмэндээ ирээдүйн Цоодол хэмээн алдаршсан нэвтрүүлэгч, МУСТА Б.Тамир ажилладаг байна.

Т.ДЭЛХИЙ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж