Деррик Роуз хэдийгээр энэ удаагийн тоглолтыг боломжийг эхлүүлсэн ч дөрөвдүгээр үед Уейд, Леброн нарын ээлж дараалсан оновчтой довтолгоонуудын эсрэг хүчин мөхөстөн. Одоо “Майами Хит”, “Даллас Маверикс” багууд NBA-ын энэ улирлын аваргын төлөө өрсөлдөнө.
Цуврал Монголын цагаар лхагва гаригийн өглөө Флорида мужид эхэлнэ.
Өнөөдрийн тоглолтод Роуз 25 оноо авч багаа тэргүүлсэн ч 25 довтолгооныхоо ердөө есийг л оновчтой болгожээ. Тэрбээр Двейн Уейдийг холын зайн шидэлт гүйцэтгэх үед алдаа гаргаж, дөрвөн онооны тоглолт хийх боломжийг нь олгосон. Уг нь “Буллс” 77:65 харьцаатай хожиж байсан. Тэд гурван минут л хамгаалалттаа сайн хийхэд зургаа дахь тоглолтыг гаргах байсан ч Леброн, Уейд нарыг зогсоож чадаагүй.
Карлос Бузер, Жоаким Ноа нар тоглолтын сүүлийн үед талбайд гараагүй бөгөөд тэдний оронд Таж Гибсон, Курт Томас нар бүтэн тоглосон. Курт Томас хэдийгээр үр дүн сайтай байсан ч дөрөвдүгээр сарын 2-ноос хойш анхны тоглолтоо хийж байгаа юм. Харин түүнийг шийдвэрлэх үед бүтэн тоглуулсан нь магадгүй “рүүки” дасгалжуулагч Типсийн алдаа байж болно. Гэвч түүхэнд хэрэв гэж үг үлддэггүй.
“Майами Хит” энэ цувралын ялагч болсноор Леброн Жеймс, Двейн Уейд нар хоёр дахь удаагаа аваргын төлөө тоглохоор болж байна. 2006 оны цувралд тоглож байсан дөрвөн тоглогч 2011 оны шигшээд шалгараад байгаа нь Юдонис Хаслем, Двейн Уейд болон Жейсон Терри, Дирк Новицки нар билээ.