Дуурийн театрын гоцлол дуучид тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Дуурийн театрын гоцлол дуучид тоглолт хийнэ

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучид “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо хийхээр боллоо. Өнгөрөгч онд Дуурийн театрын эдгээр найман гоцлол дуучид ОХУ-ын “Большой” театрын тайзнаа уран бүтээлээ толилуулаад ирсэн билээ.

Дуурийн театрын тайзнаа хоёрдугаар сарын 12-нд тоглох тэдний тоглолтонд Гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин, Ө.Уянга, гоцлооч Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар оролцох бөгөөд энэ удаа П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, “Риголетто”, А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн ари, дуэтыг сонгодог урлагт дурлагсдад хүргэх юм.

Тоглолтын билетийн хувьд 100, 80 болон 60 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байгаа аж.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж