Ливийн үндэсний хөрөнгө НҮБ-д гацжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Ливийн үндэсний хөрөнгө НҮБ-д гацжээ

Дэлхийн санхүүгийн нэр хүндтэй, томоохон институт Ливийн үндэсний  санд хөрөнгө оруулдаг. Санхүүгийн тэдгээр институтийн тоонд “HSBC”, Шотландын ”Royal Bank”, “Goldman Sachs”, “JP Morgan Chase”, “Nomura and Societe General” багтаж байна. Одоогоор тус санд оруулах хөрөнгө мөнгө Европын холбоо, НҮБ-д төвлөрөөд байгаа юм. Гэвч Ливийн үндэсний  санд хөрөнгө оруулж буй банк, санхүүгийн байгууллагууд сангийн үйл ажиллагааны талаар мэдэгдэл хийхээс татгалзсан ажээ.

Сангийн хөрөнгийн дийлэнх хувийг Ливи болон Ойрхи Дорнодын банкны 19 тэрбумын хөрөнгө эзэлж буй гэнэ. Ливийн хөрөнгө оруулалтын газар нь “General Electric BP”, “Vivendi” болон “Deutsche Telekom” зэрэг олон улсын корпорациудад хэдэн тэрбумаар хэмжигдэх хувьцаа эзэмшдэг байна.

Ливийн газрын тосны нөөцөд тулгуурлан 2006 онд байгуулсан тус сан 70 тэрбум ам.долларын хөрөнгөтэй  ажээ.  Энэ сарын эхээр НҮБ Ливи улсад эдийн засгийн хориг тавьсан нь Ливийн үндэсний сан болон Төв банкинд хамаатай гэнэ. НҮБ мөн Ливийн удирдагч Муаммар Каддафийн хувийн болон гэр бүлийн гишүүдийн өмч хөрөнгөд хориг тавьсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж