
Сангийн хөрөнгийн дийлэнх хувийг Ливи болон Ойрхи Дорнодын банкны 19 тэрбумын хөрөнгө эзэлж буй гэнэ. Ливийн хөрөнгө оруулалтын газар нь “General Electric BP”, “Vivendi” болон “Deutsche Telekom” зэрэг олон улсын корпорациудад хэдэн тэрбумаар хэмжигдэх хувьцаа эзэмшдэг байна.
Ливийн газрын тосны нөөцөд тулгуурлан 2006 онд байгуулсан тус сан 70 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ. Энэ сарын эхээр НҮБ Ливи улсад эдийн засгийн хориг тавьсан нь Ливийн үндэсний сан болон Төв банкинд хамаатай гэнэ. НҮБ мөн Ливийн удирдагч Муаммар Каддафийн хувийн болон гэр бүлийн гишүүдийн өмч хөрөнгөд хориг тавьсан юм.
Н.Энх