Германы зарим бүсээс тахианы мах, өндөг авахгүй

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Германы зарим бүсээс тахианы мах, өндөг авахгүй

 

Шувууны томуугийн улмаас Германы зарим нутгаас тахиа, өндөг импортлоход Орос хориг тавьсан тухай Россельхознадзор албанаас мэдээлэв.

 

Хязгаарлалтыг нэгдүгээр сарын 27-ноос эхлэн хийх бөгөөд түүнд нь Саксони-Анхельт нутгийн Анхальт-Биттерфельдын бүс нутаг, Өмнөд Помераны  Грайфсвальд, Доод Саксонийн Клоппенбург, Мекленбургийн  Росток, Бранденбургийн Уккермарк районууд хамрагджээ.

 

Харин энэ сарын 26-наас эхлэн Оснабрюк, Эмсланд, Фехта, Графшафт-Бентхайм, Грайц, Шварцвальд-Бар-Крайсийн районуудаас амьд тахиа, инкубаторын өндөг оруулахыг зөвшөөрсөн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж