Орос 128,2 тэрбумын гадаад өрийг төлнө

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Орос 128,2 тэрбумын гадаад өрийг төлнө

 

Гадаад өрөө төлөхөд  Орос энэ онд 128,2 тэрбум ам.долларыг зарцуулах ёстойг өнгөрсөн оны аравдугаар сарын хуваарь харуулж байна.

 

Оны эхний улиралд оросууд үндсэн өрдөө  36,6  тэрбумыг  төлөх бөгөөд өрийн хүү нь 6,5 тэрбум ам.доллар байгаа юм. Хоёрдугаар улиралд 27,3 тэрбумыг, гуравдугаар улиралд 31,0 тэрбумыг  тус тус  өрөндөө өгнө.

 

Гадаад өрийн хамгийн том хэмжээний төлөлт нь гуравдугаар сард хийгдэн тэд үндсэн өрөөр 17,021 тэрбумыг, хүүд нь 2,684 тэрбумыг тус тус  өгсөн байх юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж