“УИХ Гацууртын ордыг стратегийн ордод хамруулахыг зөвшөөрвөл ашиглалтын шатанд Ноён уул сүйтгэгдэж, Хүннүгийн булшнууд үгүй болох эрсдэлтэй тулна” гэж “Ноён уулаа аврах” хөдөлгөөнийхөн мэдэгдсэнийг УИХ-ын нэр бүхий гишүүд дэмжээд байна. Ноён ууланд Хүннүгийн үеийн түүхийг гэрчлэх 200 гаруй булш бунхан байдаг аж.
Гэвч Гацууртын ордыг ашиглахад Ноён уул сүйтгэгдэхгүй, энэ бол шантааж гэх байр суурийг илэрхийлэх хэсэг ч байна. Хоёр талын байр суурийг хүргэх зорилгоор “VS” буландаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбат нарын байр суурийг онцоллоо. Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд” компани эзэмшдэг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс эл ордыг 50 тонн алтны нөөцтэй болохыг тогтоожээ.
Бэлтгэсэн Г.ДАРЬ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин