Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгороор 27-32 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 20-25 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшиж, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 29-31 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 24-29 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос, секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 15-20 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Дундговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж