Madonna-гийн экс амрагтай учир ургуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Madonna-гийн экс амрагтай учир ургуулжээ

Холливудын шаргал үст бүсгүй Cameron Diaz болон A-Rod нэрээрээ олны танил болсон Alex Rodriguez нар холбоотой болсоор багагүй хугацаа өнгөрсөн гэнэ. Нэртэй жүжигчин, чадварлаг тамирчин хоёр өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Super Bowl”-ийн үдэшлэгийн үеэр танилцсан бөгөөд түүнээс хойш нэг бус удаа нууцхан уулзаж, цагийг хамтдаа өнгөрүүлсэн болсон ажээ. Тэдний ойрын эх сурвалж “Life & Style” сэтгүүлд “A-Rod Cameron хоёр дурлалт хосууд болцгоосон. Тэд шинэ харилцаагаа ихэд нууцалж байгаа ч хамт байгаа нь гарцаагүй үнэн” гэжээ. Саяхан болж өнгөрсөн Creative Artists Agency-гийн үдэшлэгийн үеэр тэд бие бие рүүгээ харц шидэлцэж, үе үе сэм сэмхэн хамтдаа бүжиглэж, улмаар үдэшлэг тарахын өмнө хамтдаа гарч явсан нь зарим нэг гярхай хүмүүсийн нүдэнд өртсөн байна.
Хойд Америкийн бейсболын лигийн “New York Yankees” багийн суперстар A-Rod өмнө нь Madonna, Kate Hudson нартай нэр холбогдож явсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж