Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Эрдэс баялаг, Эрчим хүчний дэд сайд Балданжавын Ариунсан. Уг гарал нь Говь-Алтай
аймгийн Дэлгэр сум. Суугуул газар нь Улаанбаатар хот. Залуу насандаа хуучнаар ЗСБНХУ-д
боловсрол эзэмшиж Философийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ЭБЭХЯ-ны Дэд сайдын
суудалд суухаасаа
өмнө ТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан. 2008 оны УИХ-ын
сонгуулийн дараа ЭБЭХЯ-ы дэд сайдын суудалд суух х
үмүүсийн өрсөлдөөнд түүний нэр огт байгаагүй гэдэг. Гэнэт шахам л түүнийг дэд сайдын суудалд батламжилсан гэх.  Энэ нь түүний хэр тактикийн
тоглолт сайтайг харуулах биз ээ. Т
үүний хобби гэвэл
дууны ш
үлэг бичих. Гараас нь гарсан шүлгээс төрсөн уран бүтээлүүдийг нь олон нийт сонсох их дуртай юм билээ. Уран бүтээлээ ихэнхдээ л Говь-Алтай аймгийн харъяат дуучдаар
дуулуулдаг гэж бай­гаа. Б
өхийн өргөөнд хэд хэдэн удаа
тайлан тоглолт хийж олонд танигдсан. Уг нь т
үүний одоо хашиж байгаа ажил нь нэг их хэл ам дагуулдаггүй гэхэд болно. Ер нь сайд нь туг тахиулаад байхаас
дэд сайд нь нэг их
өртдөггүй шүү дээ. Гэтэл сая ОХУ-руу дизель түлшний асуудлыг шийдэх гэж явсан нь түүний ажлыг дүгнэхэд хүргэв бололтой. Уг нь овоо дориун гэрээ хийсэн юм дуулдсан.
Гэтэл цаад байгууллага нь л “новшроод” байгаа юм уу даа. Т
үүний намын харъяаллыг хөөвөл Ардчилсан нам,
тэр дундаа Алтангадас фракцийнх гэнэ лээ. Тэр урьд нь УИХ-ын 2008 оны сонгуульд
т
өрөлх аймагтаа нэр
дэвшээд унасан. Ах д
үү хамаатан садан,
нутаг усандаа их л ээлтэй ханддаг сураг дуулддаг. Гэвч н
өгөөдүүл нь түүнд итгэдэггүй. Дэд сайд ер нь их аймхай хүн шиг санагддаг. Учир нь түүнтэй уулзахын тулд лав л 60 хоног хөөцөлдөх шаардлага гардаг юм байна лээ. Тэгээд ч уулзах эсэх
нь их эргэлзээтэй дээ. Ямартай ч тэр их аймхай х
үн.

Б.ЭНХМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж