Япон барьцааны иргэнээ солилцохыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Япон барьцааны иргэнээ солилцохыг хүсчээ

Иракийн хэт даврагч Сажида аль-Ришави ба Японы сэтгүүлч Кенжи Гото

 

Японы Засгийн газар “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн барьцаанаас Кенжи Гото сэтгүүлчийг суллаж авахын тулд Йорданы эрх баригчдаас тусламж хүсчээ. “Исламын улс” зэвсэгт бүлэглэл Харуна Юкаваг цаазласныхаа дараа Кенжи Готогоор Йорданы шоронд хоригдож буй хэт даврагч эмэгтэйгээр солилцох саналыг Японы Засгийн газарт тавьсан юм. Гэвч Йорданы албаныхан Японы Засгийн газрын хүсэлтийн дагуу цаазын ял сонссон Сажида аль-Ришави гэгчийг шоронгоос суллах эсэх нь тодорхойгүй байна.

 

“Исламын улс” бүлэглэлийн солилцоо хийхийг хүсч буй Сажида аль-Ришави нь 2005 онд Йорданы нийслэл Амман хотод тэсрэх бөмбөг бүхий халдлага үйлдсэн аж. Мөн тэрээр Ирак дахь алан хядах аль-Каида бүлэглэлийн лидер агсан Абу Мусаб аль-Заркавитай дотно харилцаатай байжээ.

 

Японы Засгийн газар “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн шаардсан 200 сая ам.долларыг төлөөгүйн улмаас хэт даврагчид Харуна Юкаваг цаазаар авсан билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Nikkei Asian Review

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж