1072 хувьцаа “амилах” уу? | News.MN

1072 хувьцаа “амилах” уу?

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Эрдэнэс Тавантолгой ба 1072 ширхэг хувьцаа
1072 хувьцаа “амилах” уу?

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга С.Бямбацогт дөнгөж сая мэдээлэл хийлээ.  Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Монгол Улсын сайд М.Энхсайханаас Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл сонсчээ.

Бүлгийн дарга С.Бямбацогт “Өмнө нь УИХ-ын тогтоолуудаар энэ орд газрыг ард иргэддээ ил тод, монголчуудад үр ашигтайгаар хөрөнгө оруулж шийдэх ёстой гэж байсан. Өмнөх Засгийн газруудын үед хэлэлцээ хийгдэж байсан боловч зогссон. 2008-2012 оны  хамтарсан Засгийн газрын үед эх орны хишиг, эрдэнийн хувь гэж ард иргэдэдээ Хүний хөгжлийн сангаас 1,5 сая төгрөг бэлэн мөнгөөр болон хувьцаа хэлбэрээр олгоё гээд үүнээс иргэн бүрт 1072 хувьцааг Тавантолгойн орд газарт эзэмшүүлэхээр болсон. Гэвч  өнөөдрийг хүртэл энэ хувьцаа үхмэл хөрөнгө байдалтай байна. Тийм учраас энэ удаагийн Засгийн газраас оруулж байгаа Тавантолгойн орд газарт эхний ээлжинд ард иргэддээ өгөөжтэй байх бодлого барья. Дараагийн ээлжинд төрд өгөөжтэй байх асуудлыг анхааръя гэж манай бүлэг үзээд УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа.  Ард иргэддээ ил тод, парламентын хяналтад, өмнөх УИХ-ын тогтоолуудын хүрээнд хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхээр анхаарч байна. Эхний ээлжинд 1072 хувьцааг амилуулж, иргэдээ өмчтэй, өмчөөсөө үр ашгаа хүртдэг байх бололцоо боломжийг олгох шаардлагыг гадна, дотны компаниудад тавих ёстой гэсэн зарчмын байр суурь баримталж байна. Энэ талаар Ерөнхий сайдад албан бичиг явуулж,парламентын хяналтын дор, ард иргэддээ нээлттэй явуулахыг шаардана” гэлээ.

Мөн бүлгийн хуралдаанаар нийслэлийн татварын асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. МАН-ын бүлэг эдийн засгийн хямралтай үед хотын татварын асуудлыг хөндөх ёсгүй гэж үзжээ.

С.ОТГОН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж