Ирэх зун чөлөөт агент болох "Манчестер Сити" клубын ахмад хагас хамгаалагч Жеймс Милнерийг "Ливерпүүл" клуб авахаар санаархаж байна. Жеймс Милнерийн хувьд энэ улирлыг дуусгаад "Манчестер Сити"-тэй байгуулсан гэрээ нь дуусч байгаа бөгөөд түүний ирээдүй одоогийн байдлаар тодорхойгүй байна. Клубын зүгээс түүнд шинэ гэрээг санал болгосон ч Милнер өөрөө шинэ гэрээг хүлээж авах нь эсэхээ шийдээгүй байгаа гэнэ.
Түүний хувьд "Манчестер Сити"-гийн бүрэлдэхүүнд байнга гараанд гарч тоглох боломжгүй байгаа учир тэрбээр шинэ гэрээ байгуулахаас татгалзаж магадгүй юм. Хэрэв тийм зүйл болбол энэ улирлыг дуусгаад Америкийн лигийг зорихоор болоод буй багийн ахлагч Стивен Жеррардын байрлалд туршлагатай Английн маягийн тоглогч болох Жеймс Милнерийг нэгтгэхийг хүсч байгаагаа "Ливерпүүл"-ийн зүгээс илэрхийлжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn