Мөнгөн усанд хордсон иргэдийг УБ-т авчирчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Мөнгөн усанд хордсон иргэдийг УБ-т авчирчээ

-Уламжлалт эмчилгээ хийж байхад мөнгөн ус алдагджээ-

Баян-Өлгий аймгийн Бугат суманд найман хүн энэ сарын 22-нд мөнгөн усанд хордсон байна. Шалтгаан нөхцөл болоод хордсон иргэдийн биеийн байдлыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлалын секторын эрхлэгч С.Өнөрсайханаас тодрууллаа.

-Ямар шалтгааны улмаас иргэд мөнгөн усанд хордсон бэ?

-Гэрийн нөхцөлд уламжлалт эмчилгээ хийлгэж байсан иргэд санамсаргүй болгоомжгүй байснаас мөнгөн ус алдагдсан байсан. Ингээд найман хүн хордож Хордлогын яаралтай тусламжийн төвд гурван иргэн Баян-Өлгий аймгаас ирж эмчлүүлж байна.

-Хордсон иргэдийн биеийн байдал хир байгаа вэ?

-Нэг гэр бүлийн 10-20 гаруй насны гурван хүн ирж эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь хэвийн байна. Бусад хордсон хүмүүс аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж