Энэтхэг Обамад орос техникийг үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Энэтхэг Обамад орос техникийг үзүүлэв

 AP Photo/ Carolyn Kaster

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Энэтхэгийн үндэсний өдөрт зориулсан Нью-Дели хотноо болсон парад дээр Оросын цэргийн техникийг харж зогслоо гэж ерөнхийлөгчийг дагалдан явсан сэтгүүлчид мэдээлэв.

 

“Энэтхэгийн зэр зэвсгийн ихэнх нь Оросынх”, “Оросын нисэх онгоцнуудын нислэгээр парад эхэллээ” хэмээн сэтгүүлчид мэдээгээ дамжуулжээ. Өмнө нь "Викрамадитья" (орос крейсер "Адмирал Горшков") гэх нисэх онгоц тээгч хөлгийн МиГ-29К сөнөөгч онгоцнуудыг үзүүлнэ гэж мэдээлсэн байна.

 

 

Явган цэрэг, морин цэргийн хар алтлаг парадын хувцастай жагсаалын дараа шар-ногоон өнгөөр будсан Оросын үйлдвэрийн Т-90 танкуудыг үзүүллээ гэж сэтгүүлчид нэмэн мэдээлжээ. Парад дээр бусад техникүүд: бөөнөөр галлах систем, шумбадаг завины эсрэг "Боинги" P-8 онгоц, нисдэг тэрэгнүүдийг харуулав. Мөн Обамагийн өмнүүр сикх цэргийнхэн уламжлалт зэвсэгтэйгээр явж өнгөрлөө. Парадыг Энэтхэгийн ерөнхийлөгч Пранаб Кумар Мукержи хүлээн авчээ.

 

 

Энэтхэгийн сүлжээний олон тооны хэрэглэгчид Барак Обамаг маш идэвхтэйгээр шүүмжлэв. Тэрээр энэ сарын 27 хүртэл Энэтхэгт албан ёсны айлчлалтай бөгөөд Барак Обамаг телевизийн зураглаачид бохь зажилж байгаагаар харуулав. Нобелийн уран зохиолын шагналт Рабиндранат Тагорын зохиосон "Жанаганамана» ("Ард түмний сэтгэл») гэдэг үндэсний сүлд дууг дуулуулж байхад Обама бохь зажилж байжээ.

 

"Обама юу болж байна аа? Албан ёсны ажиллагааны үеэр бохь зажилаад л» гэж жүжигчин эмэгтэй Сумона Чакраварти өөрийн твиттэр хуудастаа бичжээ. "Нервдээд байгаа юм болов уу?» гэж Hindustan Times сонины редактор Сонал Калра хариу сэтгэгдлээ бичжээ. Харин сүлжээний ердийн хэрэглэгчид тэднээс илүү ууртай байсан байна. Алин Добби гэдэг эмэгтэй Америкийн ерөнхийлөгчийн зуршлыг “бүдүүлэг, зохимжгүй” гэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж