Саудын хүслээр нефтийн үнэ буулаа

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Саудын хүслээр нефтийн үнэ буулаа

Дэлхийн нефтийн үнэ бууж байгааг биржийн арилжаа харууллаа. Саудын Арабын шинэ ван Салман ибн Абдул-Азиз Аль Сауд нефть олборлох өмнөх хэмжээг хадгалан үлдээх хүсэлтээ гаргасан нь үнийн уналтын шалтгаан болов хэмээн Bloomberg бичжээ.

Даваа гаригийн өдрийн арилжаагаар, Brent маркийн нефтийн нэг баррель нь 48,38 ам.долларын төвшинд зарагдан үнийн уналтаа 0,84 хувиар буулгажээ.

Мөн энэ үеэр, Хойд Америкийн WTI маркийн нефтийн үнэ 1,25 хувиар багасан баррель нь 45,02 ам.доллар хүрсэн байна.

"2008 оны санхүүгийн хямралын үеийнхээс хамаагүй илүүтэй байгаа нефть нөөцлөлтийн хурдыг буулгах зорилгоор нефть олборлолтын хэмжээг эхлээд буулгах нь зөв. Саудын Арабын өнгөрсөн долоо хоногийн мэдээ зах зээлд нөлөөлсөнгүй. Шинэ  ван Салман хангалтай консерватив учраас бүгд хуучин хэмжээндээ үлдлээ» хэмээн Samsung Futures-ийн шинжээч Хон Сун Ки тэмдэглэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж