Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ өдрийн хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл багтжээ.
УИХ-аар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх шатанд ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниудыг хувьчилж, төр ачаагаа багасгах шаардлага байна гэсэн асуудлыг нэр бүхий гишүүд тавьж байлаа.
Мөн хуралдаанаар Төрийн үйлчилгээний цахим машины талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оруулж буй аж. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар маргааш дэлгэрүүлэн мэдээлэх болно.
Хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудлын жагсаалтыг дараах хүснэгтээс харна уу.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Төрийн үйлчилгээний цахим машины талаар авах зарим арга хэмжээний тухай | С.БАЯРЦОГТ |
2. | Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал* | С.БАЯРЦОГТ |
3. | “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай* | С.БАЯРЦОГТ |
4. | Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
5. | Татварын алдангийн хэмжээ тогтоох тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
6. | Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай | С.ЧИНЗОРИГ |
7. | Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал | С.ЧИНЗОРИГ |
8. | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ |
Танилцуулах асуудал | ||
9. | Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хоёрдугаар хуралдааны дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
10. | Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын арван хоёрдугаар хуралдааны дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
11. | Мянганы сорилтын сангийн тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН |
12. | Барилгын ажлын үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулах тухай* | Д.ЦОГТБААТАР |
13. | Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр болон хамтран ажиллах санамж бичиг байгуулсан тухай | С.ЧИНЗОРИГ |
14. | Зарим ажил, мэргэжлийн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тухай | С.ЧИНЗОРИГ |
15. | Хүнс, хөдөө аж ахуйн сайдын ажлын айлчлалын дүнгийн тухай | Р.БУРМАА |