Катарын Доха хотод гандболын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 24 улсын шигшээ баг оролцож байгаа дэлхийн аваргын шөвгийн 8-д өрсөлдөх багууд эхнээсээ тодорч байна.
Одоогоор Хорват, Катар, Испани, Словени улсын шигшээ багууд шөвгийн наймд шалгарлаа. Өнөөдөр шөвгийн 16-н сүүлийн тоглолтууд болж, шилдэг найман баг бүрэн тодрох юм.
Харин D хэсэгт багтсан ОХУ-ын хэсэгтээ тавдугаар байр эзэлж, шөвгийн 16-д шалгарч чадсангүй. Тэд 17-20-р байрын төлөө тоглохоор болжээ. ОХУ-ын хэсэгтээ Саудын Арабыг 27-17-оор хожсон ч Германд 26-27, Польшид 25-26, Данид 28-31-ээр хожигджээ. Хэсгийн сүүлийн тоглолтоо хойд хөршийн гандболчид Аргентинтэй хийсэн ч 27-30-аар ялагдлаа. Аргентиний шигшээ баг шөвгийн 16-д шалгарч С хэсгийн нэгээр шалгарсан Францын багтай тоглохоор болжээ.
Шөвгийн 16:
I.25. Хорват – Бразил 26-25
I.26. Польш – Швед
I.26. Австри – Катар 27-29
I.26. Герман – Египет
I.26. Исланд –Дани
I.26. Испани – Тунис
I.25. Словени – БНМакедон 30-28
I.26. Франц-Аргентин улс тус тус тоглоно.
Шөвгийн 16-н сүүлийн тоглолтууд өнөөдөр болж, шилдэг найман баг бүрэн тодорно.
Ч.БОЛОР