Ленин клубын өмнөх ослын хэргийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Ленин клубын өмнөх ослын хэргийг хаажээ

Ленин клубын өмнөх замд өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн дөрвөн бүсгүй Соната-7 автомашинтай зорчиж яваад осол гаргасан. Энэхүү ослын улмаас жолооч Х өөрөө болон нэг зорчигч амиа алдсан билээ. Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын зам тээврийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс энэ хэргийг хаалгах хүсэлтийг прокурорт гаргасан байна. Прокуророос “гэмт хэрэгт холбогдсон этгээд өөрөө нас барсан” гэсэн үндэслэлээр энэхүү хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж