Төрийн байгууллагынхны ажлын цаг болоод сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Нийслэлийн хэмжээнд шинэ цагийн хуваарийг энэ долоо хоногоос эхлэн мөрдөнө гэж байсан ч түр хугацаагаар хойшлогджээ. Учир нь энэ асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд оруулан эцэслэн шийдвэрлэхээр болсон байна. Удирдлагын зөвлөлийн хурал хэзээ болохыг одоогоор хараахан товлоогүй байгаа аж.
Хэрэв нийслэлийн удирдлагын зөвлөл шинэ хуварийг баталбал Төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагуудын ажил өглөөний 09.00 цагт, Нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудынх 08.30 цагт эхлэх бол сургууль, цэцэрлэгүүд 08.00 цагаас хүүхдүүдээ хүлээн авна.
Д.ЖАРГАЛ