Италийн Сери А-гийн 20 дугаар тойргийн эхний хоёр тоглолт явагдаж өнгөрлөө. Энэ хүрээнд алдарт "Милан" клубын "Лацио" клубын "Стадио Олимпико" цэнгэлдэхэд зочлон тоглож, 3-1 харьцаатай хожигдлоо.
Тоглолтын 4 дэх минутад зочин багийн довтлогч Менез тооны харьцааг нээж, "Милан" тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Гэвч тэд тоглолтын хоёрдугаар үед эсрэг багтаа гурван гоол алдсан юм. Тоглолтын хоёрдугаар үеийн 47 дахь минутад Парало тооны харьцааг тэнцүүлсэн. Улмаар хөлбөмбөгийн ДАШТ-ийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Мирослав Клозе тооны харьцааг 2-0 болгон холдуулсан бол 81 дэх минутад эхний гоолын эзэн Парало дахин гоолдож тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.
Ингэснээр хожил байгуулсан "Лацио" клубын хувьд 34 оноотой болж хүснэгтийн гуравдугаар байрт орж ирсэн бол "Милан" клубын хуьд 26 оноотой хүснэгтийн есдүгээр байрт хэвээр үлдлээ.
Тэгвэл нөгөө талд "Каглиари" клуб талбайдаа "Сассуоло" клубыг хүлээн авч тоглон, 2-1 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан. Тоглолтын 20 дахь эзэн багийн хамгаалагч минутад Россеттини тооны 1-0 болгосон бол 76 дахь минутад тэрбээр дахин гоолдсон ч тэр нь өөрийн хаалганд туссанаар тооны харьцаа тэнцсэн. Харин уг гоолоос ердөө гурван минутын дараа "Каглиари" клубын сэлгээгээр талбайд орж ирсэн Коп гоолдсоноор багаа хожилд хөтөлсөн юм. Ингэснээр "Каглиари" клубын хувьд 19 оноотой болж, хүснэгтийн 17 дугаар байрт орж ирсэн бол "Сассуоло" 25 оноотой хүснэгтийн 11 дүгээр байрт хэвээр үлдлээ.
Эх сурвалж: www.mminfo.mn