Хуулийн мэдээллийг дохионы хэлээр хүргэдэг боллоо

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Хуулийн мэдээллийг дохионы хэлээр хүргэдэг боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачлан нийт 25 сэдвээр хууль, эрх зүйн мэдээллийг дохионы хэлбэрт оруулах ажлыг Монголын Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо болон Финляндын “FLOM” байгууллагын төсөлтэй хамтран хийж гүйцэтгэсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэхүү ажил нь хууль эрх зүйн мэдээллийг зөвхөн унших биш дохионы хэлээр харах, сонсох боломжийг бүрдүүлсэн байна. Тус бүтээлд нь дохион хэлний хамт аудио болон текстийг багтаасан тул хүн бүр үзэх, сонсох боломжтой аж.

Урьд өмнө нь дохионы хэлээр эрх зүйн хялбаршуулсан мэдээлэл гарч байгаагүй бөгөөд Монгол Улсад анх удаа хийгдэж байгаа ажил юм байна. Тус бүтээлийг CD хэлбэрээр түгээх бөгөөд мөн www.legalinfo.mn вебсайтад байршуулжээ.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж