Лаа ашиглан өрөөгөө дулаацуулна

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Лаа ашиглан өрөөгөө дулаацуулна

Хүн төрөлхтний хамгийн эртний хэрэглээнүүдийн нэг болох лааг гэрэл гаргах хэрэгсэл биш дулааны эх үүсвэрээр ашиглаж болох нэгэн бүтээгдэхүүнийг гаргажээ.

Энэ бол бургер шиг хэлбэртэй Egloo нэртэй халаагч. Энэхүү халаагч нь Ikea-гийн бүтээл бөгөөд богинохон хэмжээтэй 4 лаа хийгээд асаахад жижигхэн өрөөг 5 цагийн турш дулаан байлгах боломжтой аж.

Хямд төсөр үнээр дулаанаар хангах энэхүү төхөөрөмжийг хараахан худалдаанд гаргаагүй байгаа юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж