Дуурийн театрын уран бүтээлчид хоёрдугаар сарын 7-ны 17.00 цагт ДЖ.Пуччинигийн “Тоска” дуурийг тоглох нь ээ. Гурван бүлэг, гурван үзэгдэлт тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар зохиож, 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын Костанци театрт тоглож байжээ.
Ирэх сард тоглогдох уг дуурийн найруулагчаар Урлагийн гавьят зүтгэлтэн, Л.Эрдэнбулган ажиллаж, Урлагийн гавьят зүтгэлтэн, Ж.Бүрэнбэх удирдаачаар ажиллах юм байна. Харин гол дүрд Б.Саруул тоглосон байна.
Э.ТЭКҮ