Oрон нутгийн сургуулийн сурагчдын амралт дуусаагүй байна

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Oрон нутгийн сургуулийн сурагчдын амралт дуусаагүй байна

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл өнөөдрөөс эхэлж байна. Багагүй хугацаанд амарсан сурагчид хичээл сургуульдаа яаран яаран орж байгааг багш нар хэлж байна. Бага ангийн сурагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос энэ сарын 25-ныг дуустал, дунд ангийнхан нэгдүгээр сарын 3-наас 25-ныг дуустал, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 10-наас 25-ныг дуустал амарсан юм.  Сурагчдын хувьд нэгэн шинэ хуудас нээгдэж буй энэ өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд 620 хүүхдийн суудалтай бага сургууль нээлтээ хийнэ.

Харин хөдөө, орон нутгийн сургуулийн сурагчдын амралт хараахан дуусаагүй байгаа. Хөдөөд бага ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-наас эхэлж  амарсан бөгөөд ирэх хоёрдугаар сарын 8-нд хичээлдээ орно. Дунд, ахлах ангийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд мөн хоёрдугаар сарын 8 хүртэл амрах юм байна.  

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж