Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж “Party-Time" хөдөлмөрийн яармагийг өнгөрсөн баасан гаригт/I.23/ зохион байгууллаа.
“Part Time" хөдөлмөрийн яармагт нийт 1000 гаруй оюутан, залуус оролцож, 589 ажил хайгч бүртгүүлснээс байнгын ажилд 153, цагийн ажилд 288 ажил хайгчийг шууд зуучилсан байна. Оюутан залуусын хувьд ажил хичээлийн хажуугаар хийж болох бүхий л ажлын байранд бүртгүүлжээ.
Энэхүү яармагийг www.myjob.mn сайтын нэг жилийн ой, оюутан залуучуудын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан цагийн болон түр ажлын байранд зуучлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудад түргэн шуурхай хүч нийлүүлэх зорилгоор Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн Төв биржээс зохион байгуулсан юм.
Хөдөлмөрийн яармагт Вэст Вистэрн Премир Туушин зочид буудал, Тэсо корпораци, Номин холдинг, Скай медиа, Хоме плаза, Нанс кашмер, Сод Монгол групп, Глобал бридж зэрэг үндэсний томоохон ажил олгогч 16 байгууллагууд оролцлоо.
Б.БИЛГЭЭ