МҮОНРТ-ийн захирлаар ажиллаж байсан М.Наранбаатар өчигдөр бусдад зодуулжээ. Өчигдөр орой "Хангай" зочид буудлын гадаа түүнийг тамхи татаад зогсож байхад нь огт танихгүй хоёр залуу зодсон байна.
Үүний улмаас түүний дух хэгзэрч, гурван оёдол тавиулсан байна. Энэ талаар өөрөөс нь утсаар тодрууллаа.
-Тэр хүмүүс согтуу байсан уу?
-Үгүй. Согтуу байсан бол мэдэгдэнэ шүү дээ. Би ч архи уугаагүй байсан. Үгийн зөрөөгүй л ирээд ийм юм болчихлоо.
-Энэ талаар та цагдаад мэдэгдсэн үү?
-Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргаад өргөдөл өгчихсөн байгаа. Ийм юмыг зүгээр өнгөрөөж болохгүй л дээ. Хэний ч, хаанаас явуулсан хүмүүс юм билээ. Тэр буудлын гадаа нь камер байдаггүй, түүнийг нь ч мэдэж байсан байж магадгүй.
-Одоо таны биеийн байдал ямар байна вэ?
-Толгой л их өвдөж байна. Гурван оёдол тавиулсан. Ингэсгээд явж толгойгоо бариулна. Тархи хөдөлчихсөн юм шиг байна гэлээ.
Т.ДАРХАН