Мисс Х.Бадамгэрэл бяцхан үрсэд туслав

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Мисс Х.Бадамгэрэл бяцхан үрсэд туслав

“Гоёл-2015” наадмын “Топ модель” болсон “Андра модель агентлаг”-ийн захирал мисс Х.Бадамгэрэл төрсөн өдрөөрөө бяцхан үрсэд туслав.

Энэ сарын 24-нд түүний төрсөн өдөр тохиосон ба мисс бүсгүй гэр бүл, найзууд, шавь нартайгаа нийлэн “Хүүхдийн төв сувилал”-д очин, хүүхдийн живх, сүү, тэжээл зэрэг шаардлагатай зүйлсийг хандивлажээ.

Тэрээр энэ тухайгаа “Бидэнд наргиж цэнгэх цаг дандаа л олдоно. Бидний сэтгэл хэрэгтэй газар олон байдаг. Жинхэнэ аз жаргалыг бусдад жаахан ч гэсэн тусалж мэдэрдгийг та бүхэн ч бас мэдрээд үзээрэй. Дараагийн удаа энд ирэхдээ саажилттай хүүхдийн тасагт нь зориулсан дорвитой зүйл бас нярай хүүхдийн эм тариа, витамин гээд олон хэрэгтэй зүйлсийг нь бэлтгэх хэрэгтэй юм байна” хэмээн онцолжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж