С.Дангаасүрэн Орхон аймгийн засаг дарга болно

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

С.Дангаасүрэн Орхон аймгийн засаг дарга болно

Жаргалант сумын засаг дарга С.Дангаасүрэн

Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт эрүүл мэндийн шалтгаанаар ажилаа хүлээлгэж өгөөд байгаа билээ. Түүний оронд хэн засаг дарга болох талаар олон таамаг мэдээлэл явсан. Тэгвэл өчигдөр Орхон аймгийн АН-ын хороо хуралдаж Орхон аймгийн засаг даргад нэр дэвшигчийг тодруулсан байна. Тэрээр С.Дангаасүрэн , Р.Гантулга нар дэвшиж намын хорооны гишүүдийн олонхийн саналаар С.Дангаасүрэн засаг даргад нэр дэвшигчээр тодорсон байна. 

Намын дүрмийн шаардлага болон, Төрийн албанд 3 аас дээш жил ажилласан байх ёстой гэсэн үндсэн шалгууруудыг тавьж нэр дэвшигчийг тодруулсан байна. С.Дангаасүрэнгийн хувьд төрийн болон хувийн хэвшилд олон жил ажилласан, Улс төрийн хувьд Орхон аймгийн АН-ыг тэнцвэржүүлж чадах хамгийн боломжит хувилбар гэж үзэж болох юм. 


С.Дангаасүрэнгийн товч анкет 

Төгссөн сургууль:

• 1983 онд Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жил,

• 1985 онд Увс аймгийн Баруунтуруун суманд 10 жил төгссөн.

• 1985-1989 онд Биеийн тамир спортын Хүч нийгэмлэгт тамирчин байлдагч ахлагчаар цэргийн албыг дүүргэсэн.

• 1994 онд Биеийн тамирын дээд сургууль төгссөн.

• 2004 онд БНСУ Тайвань улсад Жижиг дунд үйлдвэр Бизнесийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж суралцсан.

Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Дээд, багш

Ажилласан байдал:

1995 оноос Багшийн ажил

1997 оноос ‘’Алтантошлой’’ ХХК-ийг үүсгэн байгуулж захирал

2012 оноос одоог хүртэл Жаргалант сумын засаг дарга

Гавъяа шагнал:

• Орхон аймгийн хүндэт жуух бичиг хүндэт тэмдэг,

• Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль,

• Эрх чөлөөний одон,

• МоАХ-ны тусгаар тогтнол одонгоор шагнагдсан

Эх сурвалж: erdenetinfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж