Нэгдүгээр сарын 19-25 гэрэл зурагт

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 19-25 гэрэл зурагт

Нэгдүгээр сарын 19-нд Йемений нийслэл Сана хотноо шиитийн самуун дэгдээгчид (хуситууд) ерөнхийлөгчийн ордонг  бүслэн дайрав. Төрийн тэргүүний ордныг эзэлсний дараа тэд Засгийн газарт ажиллах тохиролцоонд хүрэв. Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хади, ерөнхий сайд Халид Махфуз Бахахын танхим огцрох өрөгдлөө өгсөн ч парламент нь хүлээн авсангүй. AP Photo/Hani Mohammed

 

Нэгдүгээр сарын 23-ны өдөр Саудын ван Абдалла 91 насандаа Эр-Риядын нэгэн эмнэлэгт  таалал төгсөв. Гэрэл зурагт: Саудын ван Абдалла 2007 онд Францад айлчилж байгаа нь.  ТАСС/EPA/MAYA VIDON

 

Нэгдүгээр сарйн 19-нд  “Их зөнч Мухаммедийг хайрлах нь” нэртэй түүний шог зургийг эсэргүүцсэн  арга хэмжээ Чеченийн нийслэл Грозный хотод хийгджээ.  Валерий Матыцин/ТАСС

 

Нутгийн уугуул аймар омгийн индиануудын төлөөлөгч  Эво Моралес  гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөв. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сарын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм. Зураг дээр Боливийн дэд ерөнхийлөгч Альваро Гарсия (зүүнээс) ерөнхийлөгч Эво Моралес  нар нэгдүгээр сарын 22-нд парламентад тангараг өргөсний дараа.  ТАСС/EPA/ABI

 

Украины хүчнийхэн Донецк хотыг 20-нд  буудах үеэр маршрутын  таксийн ойролцоо сум дэлбэрч нэг хүн үрэгдэн зургаан хүн шархаджээ. Донецкийн Киевын районы  буудлагад өртсөн автобусын зогсоол. Михаил Соколов/ТАСС

 

Нэгдүгээр сарын 22-ны өдөр,   Донецк хотын Лениний районы нийтийн тээврийн зогсоол хүчнийхний их бууны  галд өртөн 13 зорчигч алагдаж, 17 хүн шархадсан байлаа.  Николай Муравьев/ТАСС

 

Евромайданд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ Киевт явагдаж, ерөнхийлөгч Петр Порошенко жилийн өмнө амь  үрэгдсэн СергейНигоян , Михаил  Жизневский нарт зориулсан дурсгалын  самбарт цэцэг өргөв.  Николай Лазаренко/ТАСС

 

Нэгдүгээр сарын 21-нд дэлхий даяар тэврэлтийн олон улсын өдрийг тэмдэглэв. “Новосибирскийг тэр чигт нь тэврэе” арга хэмжээнд оролцогсод. Евгений Курсков/ТАСС

 

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Иранд айлчлаад тэндээс Энэтхэгийн Нью-Делид хүрэлцэн очив. Нэгдүгээр сарын 20. Вадим Савицкий /ТАСС

 

Нэгдүгээр сарын 23-нд, Оросын теннисчин Мария Шарапова Австралийн нээлттэй аваргын “Их дуулга” тэмцээний дөрөвний нэгийн шигшээд шалгарав. ТАСС/EPA/Barbara Walton

 

Нэгдүгээр сарын 25-нд Монте-Карлод олон улсын циркийн 39 дүгээр наадам өндөрлөлөө. EPA/SEBASTIEN NOGIER

 

Байгал нуур орчмын районд нуурын усны төвшин унасантай холбоотойгоор онц байдлыг нэгдүгээр сарын 21-нд тогтоолоо. Усны төвшин буурсан нь одоогоор бүс нутагт 10 тэрбум рублийн хохирол авчраад байна. ИТАР-ТАСС/ Владимир Саяпин

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж